С.Зоригийн хэргийг зохиомол жүжиг болгох уу

-16-тай, 22-той хоёр хүүхдэд С.Зоригтой тохиролцоод ир гэж их хэмжээний мөнгө өгч явуулсан уу-

Ардчиллын анхдагчдын нэг С.Зориг бусдын гарт харамсалтайгаар амиа алдаад 18 жил өнгөрч байна. Энэ цаг мөчид энэ хэргийг шүүх хурал товлогдсон ч 7 хоногоор хойшилж ирэх 21-ний өдөр болохоор болсон.

Тэгвэл энэ хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гурван хүнийг шүүхээр болоод байгаа билээ. Хачирхалтай нь, цаг хугацааны хувьд хэрэг гардаг 1998 онд хэргийн гол сэжигтнүүд болох Ц.Амгаланбаатар 16 настай, Б.Содномдаржаа 22 настай байсан юм. Тэгвэл 1998 оны 10 дугаар сарын 2-ны тэр нэг өдөр Э.Бат-Үүл С.Зоригийн эзгүйд гэрт нь очсон байдаг бөгөөд орон доороос нь Э.Бат-Үүлийн саарал малгай олдсон байдаг юм.

Эх сурвалжуудын хэлснээр, Э.Бат-Үүл болон С.Зоригийн эхнэр Б.Булган нар амрагийн харилцаатай байсан гэх. Харин Э.Бат-Үүлийг гэрт нь байхад С.Зориг орж ирсэн үү гэдэг их сонин. Үүнийг одоо ч манай хуулийнхан нууцалсаар байгаа. Ямартай ч, С.Зориг амь үрэгдсэний дараа түүний гэрээс 5, 10 мянгатын дэвсгэртүүд бүхий их хэмжээний бэлэн мөнгө олдсон гэдэг. Эндээс алуурчид С.Зоригтой эхлээд тохиролцох гэж очсон байж болзошгүй хэмээх таамаг үүсдэг.

Мөн хэрэг гарсны дараа хэргийн газраас олдсон эд мөрийн баримт буюу их хэмжээний бэлэн мөнгийг хэргийн газарт байгаагүй болгосон. Магадгүй тэр бэлэн мөнгө их чухал баримт байсан учраас ингэж устгасан байж болох юм. Түүнчлэн 16 настай, 22 настай хоёр хүүхэд С.Зоригийн алуурчин мөн юм бол тэдэнд С.Зоригтой тохиролцоод ир гэж дээрх их хэмжээний бэлэн мөнгийг өгч явуулсан болж таарах гээд байна.

Өөрөөр хэлбэл, С.Зоригийн хэргийн цаад эзэд буюу захиалагчид нь 16, 22-той хоёр хүүхдэд итгээд их хэмжээний мөнгө өгөөд явуулсан байх нь. С.Зориг алагдахын өмнөх нөхцөл байдлаас харахад Дэд бүтцийн сайд С.Зориг Ерөнхий сайд болох нь нэгэнт тодорхой болчихсон үе байдаг бөгөөд түүнийг Ерөнхий сайд болсноор “Эрдэнэт” үйлдвэрийн даргын асуудал яригдах цаашлаад Сэргээн босголт тэргүүтэй хэд хэдэн банкийг дампууруулж, улсын өмчийг шамшигдуулсан хэргүүд сөхөгдөх байв.

Тиймээс л “Эрдэнэт” болон улсын өмч тойрсон ашиг сонирхлын бүлэглэлүүдийн тэмцэл дээд цэгтээ хүрч, өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө үхэн хатан тэмцэлдэж байв. Ингээд С.Зоригийг Ерөнхий сайдаар сонгох хурлаас хэдхэн хоногийн өмнө хөнөөсөн байдаг.

Товчхондоо, энэ хэрэг захиалагчтай хэрэг. Харин захиалагчид нь 16, 22 настай хоёр хүүхдэд найдаж, бүх зүйлээ даатгасан гэж бодохоор л…

Төгс

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …