АН-ын даргад Н.Алтанхуяг, Ж.Батзандан, М.Чимэддорж нар нэр дэвших материаллаа хүлээлгэн өгчээ

АН-ын даргын төлөө өрсөлдөөнд оролцохоо мэдэгдээд байсан хүмүүсээс С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Лу.Гантөмөр нар нэр дэвшихээ материаллаа АН-ын даргын сонгуулийн хороонд өгөөд байсан билээ. Тэгвэл Н.Алтанхуяг, Ж.Батзандан, М.Чимэддорж нар АН-ын даргад нэр дэвших материалаа хүлээлгэн өгчээ.

Мөн тэднийг материалаа өгч дуусахтай зэрэгцэн АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж авах хугацаа дууссан бөгөөд ингэснээр АН-ын даргын төлөө дээр нэр дурдсан зургаан нэр дэвшигч өрсөлдөхөөр болж байна. Тэдэнд өнөөдөр АН-ын даргад нэр дэвших үнэмлэхийг нь гардуулан өгөх ба АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа энэ сарын 21-ний өдрөөс эхэлж 40 хоног үргэлжлэн 2017 оны 1 дүгээр сарын 28-нд дуусах юм. Харин санал хураалтыг ирэх 1 дүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг явуулна. Санал хураалтад намын даргын сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж татвараа төлсөн гишүүд санал өгөх эрхтэй юм байна. Ямартай ч, Ардчилсан намын гишүүдийн шинэчилсэн цахим бүртгэл албан ёсоор эхэлчихээд байгаа аж. Тэгвэл АН-ын даргад нэр дэвшихээр яригдаж байсан хүмүүсээс УИХ-ын гишүүн Лу.Болд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан болон УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нар нэрээ татсан байна.

Нинж

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …