Өмнөд Солонгос Улсын Гуанжү хотын цагдаагийн газраас тус хотод амьдардаг Монгол улсын иргэн, 24-н настай А-г бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэргээр саатуулжээ.
А нь Гуанжү хотын нэгэн дээд сургуульд суралцахаар зургаан сарын өмнө Солонгос улсад эхнэр, хүүхдийн хамт очжээ.
Тэрээр 11-р сарын 24-ний өдөр 20.00 цагийн орчим Гуанжү хотын орон сууцны нэгэн хороолол доторх байранд очиж, тус байрны оршин суугч иргэн Кимийн гэрийнхээ үүдэнд тавьсан хүүхдийн тэргийг хулгайлсан хэрэг үйлдсэн нь илэрчээ.
Түүний хулгайлсан хүүхдийн тэрэг 600-н мянган вон буюу Монгол мөнгөөр 1 сая 200 мянга гаруй төгрөгийн үнэтэй эд байжээ.
Иргэн А хэлэхдээ “Би хүүхдийн тэрэг авах мөнгө байхгүй тул 6-н сартай хүүдээ өгөхөөр хүүхдийн тэрэг хулгайлсан” хэмээн мэдүүлсэн байна.