С.Баярцогт Швейцарийн банкинд 1 сая ам.доллар бус 9.2 сая ам.доллартай

Үндэсний мэдээллийн төвд дөнгөж сая УИХ-ын гишүүн асан, УИХ-ын дэд дарга асан С.Баярцогтын оффшор дансны талаар Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн асан, УИХ-ын дэд дарга асан С.Баярцогтыг анх Швейцарийн банкинд 1 сая ам доллартай гэж мэдээлсэн эх сурвалж бол Олон Улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум юм. Тухайн үед С.Баярцогт миний тэр дансанд 3 сая төгрөг байгаа гэж мэдэгдэж, өөрийн хүсэлтээр УИХ-ын дэд даргын суудлаа өгч байсан билээ. Харин одоогийн байдлаар түүнийг Оюутолгойн гэрээнээс мөнгө угаасан байж болзошгүй хэмээн Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооныхон үзэж буйгаа нуугаагүй . С.Баярцогт нь 2009 оны 10-р сарын 6-ны өдөр Оюунтолгойн гэрээг үсэглэсэн.

Харин 2009 оны 10-р сарын 27-ны өдөр 9.2 сая ам доллар түүний Швейцарь дахь нууц дансанд оржээ. Тухайн үед Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас С.Баярцогтийн дансанд 1 сая ам доллар орсон гэж мэдэгдэж байсан. Харин Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо саяхан Швейцарийн прокурорын байгууллагатай очиж уулзахад “Швейцарь Улсын “Кредит Свисс  ” банкнаас С.Баярцогтод таны ам.долларын дансанд 9.200.000.00 ам.доллар орсныг би үүгээр баталж байна. Швейцарийнн банкны хуулийн дагуу бид өөрийн үйлчлүүлэгчдийн бизнесийн үйл ажиллагааны талаархи мэдээлллийг гэрээ хэлэлцээрийн хуулбар, нэхэмжлэх гэх мэт бидэнд өгнө үү.Таниас авсан мэдээллийн нууцыг бид бүрэн хадгалах болно. Бидэнд итгэж, бидэнтэй хамтран ажиллаж байгаад баярлалаа. Таньд ямар нэгэн асуулт байвал бидэнтэй холбогдохдоо эргэлзэх хэрэггүй. Хүндэтгэсэн Лео Н. Шу Кредит Свисс АG” гэж бичсэн бичиг баримтыг үзүүлжээ.

Өөрөөр хэлбэл, энэ бичиг С.Баярцогт Швейцарийн банкинд 1 сая ам.доллар бус 9.2 сая ам.доллар нуусныг нотлох хангалттай эд мөрийн баримт юм. Ямартай ч, Монголын байгаль орчны төлөөх газрын хуульчдын холбооны дэд тэргүүн Ц.Туяацэцэгийн мэдээлснээр Швейцарийн прокурорын байгууллага С.Баярцогтын 9.2 сая ам долларын хэргийг шалгаж байгаа аж. Мөн энэ мөнгө С.Баярцогтын өөрийнх нь шударга хөдөлмөрөөрөө олсон мөнгө биш Монгол Улсаас хулгайлсан мөнгө байвал Швейцарийн банк Монголын төрд буцаан олгох юм байна.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …