ОХУ-д онгоц осолдож 27 хүн амь үрэгджээ

ОХУ-ын Батлан хамгалах яамны “Ил-18” онгоц Якутын Булунскийн бүс нутагт осолдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Онгоцонд нийтдээ 39 хүн сууж явнаас багийн долоон гишүүн, 32 зорчигч байжээ. Онгоц орон нутгийн цагаар 19.45 минутад Тикси тосгоноос 35 км-ийн цаана осолдсон байна.

Ослын улмаас 27 хүн амиа алдаж, 16 хүн бэртсэн талаар албаныхан мэдээлэв.

Аврагчид ослын газарт очиж, аврах ажиллагааг эхлүүлсэн байна. Урьдчилсан байдлаар цаг агаарын таагүй байдлын улмаас онгоц осолдсон гэсэн дүгнэлт хийгээд байгаа аж.

Санал болгох мэдээ

КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ эхлээд гурав хонож байна. Баахан …