Зул сарын баярын үзэсгэлэн худалдааны үеэр халдлага гарч, 9 хүний аминд хүрэв

Зул сарын баярыг угтсан үзэсгэлэн худалдаанууд дэлхийн улс орон, хотуудад зохион байгуулагдаж, олон сая хүн баяртаа бэлтгэж байна. Гэвч Берлин хотод Зул сарын баярын үзэсгэлэн худалдааны үеэр ачааны машин дайран орж, 9 хүнийг хөнөөж, олон арван хүнийг гэмтээсэн аймшигт хэрэг гарлаа. Орон нутгийн цагаар 20.00 цагт энэ хэрэг болсон байна.

 

Польш улсын дугаартай автомашинд хоёр хүн явсан бөгөөд нэгийг нь халдлагын үеэр баривчилсан ч буудалцааны үеэр авсан шархаа дийлэхгүй нас барсан байна. Харин нөгөөг нь хотын захаас баривчилж, цагдаагийн газарт хүргүүлсэн тухай мэдээлж байна. Берлин хотын цагдаагийн газраас уг халдлагыг терроризм гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …