Энэ сарын 16-ны 20 цагаас Бээжин хотынхон агаарын хүнд бохирдлын улаан өнгийн анхны сэрэмжийн дохио өгч эхэлжээ. Энэ хугацаанд Бээжин хотын 1000 гаруй үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоох, үйлдвэрлэлээ хязгаарлах арга хэмжээ авч байна. Бээжин хотын хүрээлэн буй орчны хяналт шалгалтын ерөнхий ангийн дарга Гүө Хао: “Агаарын хүнд бохирдлын улаан өнгийн энэ удаагийн сэрэмжийн дохионы хугацаанд Бээжин, Тяньжинь, Хэбэй хамтран байршуулалт, үйл ажиллагаагаа нэгтгэхээс гадна, хотын хүрээлэн буй орчны салбарын ажилчид бүгд 24 цагаар ажиллах болно” гэлээ.
Агаарын хүнд бохирдлын улаан өнгийн сэрэмжийн дохионы хугацаанд, холбогдох ажлын урьдчилсан төслийн ёсоор нийслэлийн нийгмийг аюулаас хамгаалах салбарынхан утаат манантай цаг агаарын байдалд чиглэсэн сэргийлэлтийн өндөр зэрэглэлийн арга хэмжээ авч, агаарын бохирдолтой тэмцэх олон ажлыг хийж байна. 1 хоног хүрэхгүй хугацаанд зам харилцааны удирдлагын салбарынхан утаа ялгаруулалтын үндэсний стандарт-Ⅰ, Ⅱ-ын бензин түлштэй хөнгөн машин, хог хаягдал зөөгч машин болон суудлын машины тэгш, сондгой дугаараар замын хөдөлгөөнд орох хязгаарлалын дүрмийг зөрчсөн зэрэг үйлдлийг нийт 31 мянгыг шалган илрүүлжээ.
Эх сурвалж: Хятадын олон улсын радио