“ТV9” телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч М.Батбилэг эхнэрийнхээ дурсгалд зориулан “Нарны билэг” санг үүсгэн байгуулжээ. Тэрбээр сангийн эхний ажил болгож өнөөдөр Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийдийн харъяа дунд сургуулийн сурагчдад гарын бэлэг гардууллаа. Тус сургууль нь 30 гаруй багш сурган хүмүүжүүлэгчтэй бөгөөд гурван бүлгийн 140 гаруй хүүхэд суралцдаг юм байна. Тэрбээр энэхүү буяны ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
“Нарны билэг” сангаас цаашид сайн үйлсийн аян, буяны ажиллагаа зэргийг тогтмол зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.