БЭЭЖИН. /Xinhua/. Далай ламыг Монголд дахин урин залахыг Засгийн газар зөвшөөрөхгүй гэж Монголын Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил мягмар гарагт мэдэгджээ.
Сайд Ц.Мөнх-Оргил хэлэхдээ “шашны зорилгоор ч байсан Далай ламыг Монголд цаашид дахин урин залахыг Засгийн газар зөвшөөрөхгүй” гэжээ.
Шашны нэр барин Түвдийг Хятадаас салан тусгаарлахыг оролдож байгаа гэгдэж буй улс төрийн цөллөгдөгч Далай лам өнгөрсөн 11 дүгээр сарын 18-23-нд Монголд айлчилсан юм.
Хятад-Монголын харилцаанд түүний айлчлал сөргөөр нөлөөлсөнд харамсч байгаагаа сайд илэрхийлсэн байна.
Далай лам Монголд айлчлахыг Хятад улсын зүгээс эрс эсэргүүцэж байсан билээ.
11 дүгээр сарын сүүлчээр БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гөн Шуан мэдэгдэл хийхдээ “Далай ламын бүлэглэлийг “салан тусгаарлагчид” гэдгийг хүлээн зөвшөөрч, Хятад улсын үндсэн ашиг сонирхлыг хүндэтгэж, эрүүл зөв замаар хөгжиж буй Хятад-Монголын харилцааг бусниулахаас зайлсхийхийн тулд айлчлалын сөрөг нөлөөллийг арилгах талаар дорвитой арга хэмжээ авах”-ыг Монголын талд хандан уриалсан билээ.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг