Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотын хэмжээнд автомат тоглоомын мөрийтэй тоглох. үйл ажиллагаа эрхэлж байсан аж ахуйн нэгжүүдийг шалгасан, 2016 оны 12 дугаар сард архи согтууруулах ундаатай холбоотойгоор үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар цагдаагийн ерөнхий газар мэдээлэл хийлээ.
Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотын хэмжээнд хууль бусаар автомат тоглоомын үйл ажиллагаа явуулж байгаа 25 тоглоомын газрыг шалгаж, 19-ынх нь 149 ширээ бусад эд зүйлийг хураан авч, битүүмжилсэн байна. Шалгалтад хамрагдсан 16 ААН-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243.1 дэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ү.Хосбаяр Нийслэлийн соёл урлагийн газраас автомат тоглоомын болон цахим тоглоомын үйлчилгээ явуулах зөвшөөрлийг 2016 оны тавдугаар сарын 1-нд хүчингүй болгосон байгаа.
Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод автомат болон цахим тоглоомын газар нэрийн дор үйл ажиллагаа явагдахгүй
Улаанбаатар хотын цагдаагийн газраас пиротехникийн хэрэгсэл нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Чанарын шаардлага хангахгүй, стандартын бус пиротехникийн хэрэгсэл худалдан авч баярын өдрүүдэд хэрэглэж байгаад иргэд гэмтэж бэртэх тохиолдол гарж байсан учраас энэ төрлийн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллаж байна. Одоогийн байдлаар зөвшөөрөлгүй пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулсан зөрчил илрээгүй цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Г.Нараа