ОХУ-ын элчин сайд А.Карловын цогцсыг Москвад авчирчээ

Туркийн Анкара хотод  амиа алдсан Оросын Элчин сайдын цогцсыг өчигдөр орой  Москва хотод авчирчээ. А. Карловын шарилыг Турк улсын хүндэт харуул хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өгсөн байна.

А. Карловын шарилыг угтан авах ёслолд ОХУ-ын гадаад харилцааны сайд Сергей Лавров оролцжээ.

Андрей Карлов нь 1954 онд төрсөн. 1976 оноос эхлэн Оросын дипломат албанд зүтгэж эхэлжээ. Харин  2013 оны долдугаар сард Карлов Анкарад суух ОХУ-ын элчин сайдаар томилогдсон байна.

 

 

Г.Нараа


Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …