Оросын “Ту-154” онгоц Хар тэнгист осолдож, 92 хүн амь үрэгджээ

Өнгөрөгч 25-нд ОХУ-ын Батлан хамгаалах яамны “Ту-154” нисэх онгоц Хар тэнгист осолдож, онгоцонд явсан бүх хүн амь үрэгджээ. Сирийн Латакиа хотыг чиглэн ниссэн тус онгоц Хар тэнгисийн эргээс 1 милийн зайд осолджээ.

“Ту-154” онгоцонд ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа “Александр” чуулгын 64 гишүүн сууж явжээ. Онгоц өчигдөр өглөө Сочи хотоос хөөрснийхөө дараа радараас холбоо тасарсан байна. Удалгүй онгоцыг Хар тэнгисийн эргээс 1 милийн зайд осолдсон байхыг албаныхан тогтоожээ. Одоогоор онгоцны ослыг Оросын техникийн гэмтэл юм уу эсвэл нисгэгчийн алдаанаас болсон гэж үзэж байгаа аж.

Төгс

Санал болгох мэдээ

Орос-Америкийн цэргийн өндөр түвшний яриа хэлэлцээг сэргээхээр тохиролцжээ

АНУ, Оросын төлөөлөгчид цэргийн өндөр түвшний яриа хэлэлцээгээ сэргээхээр тохиролцсон тухай АНУ-ын Зэвсэгт хүчний Европ …