С.Зоригийн хэрэгтэй холбоотой гарсан хүн амины хэргүүдийг яах вэ

Одоогоос 18 жил гаруйн өмнө буюу 1998 оны 10-р сарын 2-нд Монгол Улсын Их Хурлын гишүүн, ЗГ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зо­риг гэртээ онц хэрц­гийгээгээр алагдсан билээ. Энэ хэрэгтэй холбоотой хүн амины 20 орчим хэрэг байдаг гэх бөгөөд үүнээс батлагдсан 10 хүн амины хэргийг дурдья.

1. Хэргийн газар анх очиж Бул­ганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч усанд унаж нас барсан. Гэхдээ түү­ний үхэл сэжигтэй байгаа гэд­гийг олон хүн хэлдэг.

2. С.Зоригийн хэрэгт сэжиг­лэг­­дэж шоронд сар гаруй суу­гаад гарсан, одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр цон­хоороо унаж нас барсан. Цаг­даагийнхан энэ хэргийг шалгаж С.Эрдэнийг сэжигтнээр татан байцааж байсан боловч түүнийг буруутнаар тогтоож чадаагүй. Эхнэр нь зүгээр л амиа хорлох гээд цонхоороо унасан болж дууссан. Нэмж хэлэхэд энэ эмэгтэй С.Зоригийн анхны эхнэр байсан юм.

3. Хоёр алуурчныг байшингаас гараад гүйж байхыг хараад нэ­гийг нь таньсан төдийгүй “Бол­доо” хэмээн нэрээр нь дуудсан нэгэн буюу “маш чухал гэрч” одоо хэр нь учир битүүлгээр су­раг алдарсан хэвээр байгаа. Түүнийг дуудахад нэг алуурчин нь эргэж харчихаад цааш гүйсэн гээд байгаа.

4. Уг мэдүүлгийн мөрөөр өнөөх Болд гэдэг хүнийг эрэн сур­валжилсаар олоход нь өнөөх нь цагдаагийн ахмад цолтой нэ­гэн байсан агаад Дарханд хэдийнэ хөлдөж үхсэн байлаа. Ингээд цогцсыг шарилаас нь ухан гаргаж шүүх эмнэлгийн үзлэгт оруулахад хөлдөж биш гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон.

5. Хоёр алуурчныг С.Зоригийн гэрээс гараад шатаар санд мэнд уруудан гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг нь тамлагдаж нас барсан. Гэрийнхэн нь энэ талаар ямар ч мэдээлэл өгөхгүй хэмээж байлаа. Сэтгэл санааны хүнд дарамтад байгаа нь илт байсан учир улам бүр лавшруулан шалгахыг хүссэнгүй. Юутай ч уг залуу амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл “энэ хэргийн бүх учрыг Булган л мэднэ” хэмээж байсан агаад гэрийнхэн нь ч “энэ бодлынхоо л золиос болох шиг боллоо” гэдгийг хэлсэн бай­сан.

6. Дарханы цагдаагийн ахмад бусдад хэрцгийгээр алагдсан. Түүний бөгс рүү нь тосон бал чихэх зэргээр тамлаж алсан . Хожим нь энэ ахмад С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан нь  тодорхой болсон юм.

7. Хэрэг гарах үед Хууль зүйн яамны сайд байсан С.Батчулуун өвчний улмаас нас барсан. Гэх­дээ зарим нөхөд нь түүнийг хорлогдсон байж магадгүй гэд­гийг О.Дашбалбар нараар жи­шээ аван хэлж байсан.

8. Хэрэг гарахын өмнө Мон­голд орж ирээд хэрэг гарсны мар­гааш нь хилээр гарсан Мө­рөн хэмээх өвөрмонгол залуу га­даадад яг С.Зоригийн аллагын бай­далтай төстэйгөөр алуулсан. Түү­нийг Өвөрмонголын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Мөрөн хэмээгчтэй андуурч ойлгодог тал бий.

9. Хоёр алуурчныг харсан так­сины жолооч мөн сураг ал­дар­сан. Магадгүй түүнийг уг хоёр хүнийг тээвэрлэсэн байж ма­гадгүй гэж бодож байна. Энэ нь эхэнд дурьдсан улаан машины эзэн байж болох.

10. Хэргийг хянаж байсан про­курор Дарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан.

Төгс

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …