Монгол залуу Туркт хүчингийн хэргээр баривчлагджээ

Монгол Улсын иргэн, 32 настай Э.Түвшинбаяр Туркийн Станбул хотод дээрэм, хүчингийн хэргээр баривчлагджээ. Тэрбээр 22 настай эмэгтэйг хүчиндэж, гар утсыг нь дээрэмдсэн гэнэ.

Хэрэг энэ сарын 23-нд Станбулын Шишли нэртэй дүүрэгт болжээ.

Хохирогч нь Турк гаралтай Германы иргэн байсан бөгөөд Туркэд оюутан солилцоогоор суралцдаг аж. Тэрбээр хэрэг болдог орой зугаалж байгаад дотуур байр руугаа буцаж явжээ. Энэ үед сэжигтэн түүн рүү дайрч, гар утсыг нь хулгайлахыг оролдсон байна.

Энэ үед эмэгтэй эсэргүүцсэнд сэжигтэн түүнийг дөрвөн метр өндөртэй сүмийн дээрээс шидсэн аж. Ингээд нуруу нь гэмтсэн түүнийг гэмт этгээд сүмийн доторх хашаа руу чирж аваачаад хүчиндсэн гэж хохирогч эмэгтэй цагдаад мэдүүлжээ.

Цагдаа нар мэдүүлгийн дагуу хэрэг болсон газрын ойролцоох хяналтын камерыг шүүж, Монгол залуу Э.Түвшинбаярыг илрүүлсэн байна.

Нинж

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …