Шанхай-Күнминий хурдны төмөр зам ашиглалтад оров

Шанхай-Күнминий хурдны төмөр зам өчигдөр албан ёсоор ашиглалтад оржээ. Энэ нь Хятадын зүүн барууныг холбосон хурдны төмөр замын шугам бүх талаар ашиглалтад орсныг харуулж байна.

Шанхай-Күнминий хурдны төмөр зам бол Хятадын урт хугацааны төмөр замын сүлжээний төлөвлөгөөний чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Шанхай, Жэжян, Жянсү, Хүнань, Күйжөү, Юньнань зэрэг 6 муж хотыг дайрдаг ба нийт 2252 км урт төмөр зам юм. Уг төмөр замын шугам ашиглалтад орсон нь Хятадын баруун өмнөд нутгийг Хятадын өмнөд, зүүн, төв, өмнөд нутагтай холбох орон зайг багасгасан төдийгүй бүс нутгийн замын нөхцөлийг сайжруулж, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулахад чухал ач холбогдолтой юм.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …