Ахмадуудад жилд хоёр удаа 50-250 мянган төгрөгийн Насны хишиг олгоно

Монгол Улсын хэмжээнд 120 мянга гаруй ахмадууд бий. Тэгвэл Засгийн газраас ахмадууд Насны хишиг олгохоор болсон бөгөөд үүнийгээ жилд хоёр удаа Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын өмнө олгох юм байна. Ахмадуудад олгох Насны хишгийг 50-250 мянган төгрөгөөр тогтоосон ба 65-69 настай ахмадад 50 мянган төгрөг, 70-79 настай ахмад настанд 80  мянган төгрөг, 80-89 настай хүнд 150 мянган төгрөг, 90 ба түүнээс дээш өндөр настай хүнд 250 мянган төгрөгийн Насны хишиг олгох юм байна. Дашрамд дурдахад, Засгийн газар 2017 оны төсөвт Насны хишиг хэмээн 20.5 тэрбум төгрөг тусгаад байгаа юм байна.

Нинж

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …