Эрчим хүчний зорицуулах хорооноос гэр хорооллын иргэд 4.8 тэрбум гаруй төгрөгийн цахилгааны хөнгөлөлт эдлэх тооцоо гаргасан байна.
Гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл хэрэгжинэ. Түүнчлэн эрчим хүчний хэрэглээний дээд хязгаарыг 220В-ын хэрэглэгчид 700 кВт.ц, 380В-ын хэрэглэгчид 1500 кВт.ц байхаар тогтоожээ.
Шөнийн тарифын хөнгөлөлтийн хүрээнд хэрэглээний огцом өсөлт үүсэх эрсдэлтэй учир аюулгүй байдлыг хангаж, эрсдлээс сэргийлэх үйл ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах үүргийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д өгсөн байна.
“Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу гэр хорооллын хэрэглэгч нь шөнийн тарифт шилжихийн тулд электрон тоолууртай байх ёстой юм. Одоогоор дийлэнх айл өрхүүд электрон тоолуур аваагүй учраас шөнийн тарифт шилжээгүй байгааг албаныхан хэллээ.
Эх сурвалж: montsame.mn