Өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Уянга Нарантуул худалдааны төвтэй холбоотой асуудлаар ҮЭХ-ны дарга Б.Мягмар болон Нарантуул захын түрээслэгч нарын төлөөлөлтэй уулзлаа. УИХ-ын гишүүн Г.Уянга нь Нарантуул захын түрээслэгч нарын холбооны тэргүүн юм. Түрээслэгч нар ийнхүү түүнтэй уулзаж өөрсдөд нь тулгараад байгаа бэрхшээлийг даван туулах арга зам хайн хуралдсан юм.
Энэхүү уулзалтын үеэр Нарантуул захын төлөөлөлийн зүгээс нэн тэргүүнд замын асуудлын талаар гишүүнд танилцуулж, Нарантуул захыг шууд дайрч зам тавих биш, харин нарны замаас чигээрээ яваад өгөөмөр зах, Нарантуул зах хоёрын өргөтгөлийн дундуур зам тавих боломжтой байгаа гэдэг боломжит гаргалгаагаа танилцуулан Нийслэл болон хотын захиргаанд танилцуулж өгнө үү гэсэн хүсэлт тависан юм.
Мөн түрээслэгч нарын зүгээс: Нарантуул захыг хоёр хувааж зам тавибал байнгын цогц үйлчилгээ явуулдаг захынханыг хоёр хувааж ачаа бараагаа хийдэг контенерийг замаар тусгаарлаж үйл ажиллагааны горимыг алдагдуулах гээд байгааг тайлбарлалаа. Үүнээс гадна авто машины зогсоолгүй болж замын түгжрэлийг улам нэмэгдүүлэх болчихоод байгаа юм. Хамгийн гол нь Нарантуул захын урдуур гардаг түгжрээ нь Өгөөмөр захын үйл ажиллагаанаас болж гардаг гэдгийг онцолж хэлсэн юм.
Зам тавих гээд байгаа буюу Захын хойд хэсэг болох “Мангасын ам” гэж нэрлэгддэг энэхүү хэсэг нь Нийслэлийн хөдөө орон нутгаас ирсэн болон дундаж амьдралтай нийгмийн аль ч давхаргад хүлээж авдаггүй тийм хүмүүсийн хоногийн хоол амьжиргааг залгуулдаг ганц газар юм. Гэдгийг ҮЭ-ийн зүгээс онцлон хэлж байлаа.
Хэрвээ эдгээр хүмүүсийг ажлын байрнаас нь салгавал юугаар амиа зогоох вэ? гэдэг асуудал ч гарч ирж байгаа аж.
Хэдийгээр маш хүнд хохирол амссан ч Захынхан ерөнхийдөө “шатсан хүнсний захын” тал дээр маш тайван зохион байгуулалттай ажиллаж байгаа бөгөөд гал түймрийн шалтгаан дүгнэлтийг үнэн зөв гаргаасай хэмээн хүсэж байна.
Түрээслэгч нарын зүгээс нэгд: Захыг хоёр хуваах гэж байгаа замын асуудлыг боломжит байдлаар нь хэн хэнийхээ эрх ашгийг хөндөхгүйгээр зөв шийдвэрлэж ажлын байртайгаа үлдэхийг нэн тэргүүний зорилгоо болгож байлаа.
Хоёрдугаарт: Байдгаа л барьцаалан байж наймаа эрхэлж байсан түрээслэгч нар газрын асуудлаа шийдээд ажлын байраа хурдан босгох зорилготой байгаагаа өөрсдийн зүгээс илэрхийлсэн юм.
Энэхүү асуудлын талаар өчигдөр Нарантуул захын эзэн Ш.Сайхансамбуу уулзалт хийж “Хэрвээ энэ газрыг маань хотын захиргаа бидний мэдэлд үлдээх л юм бол яаралтай ажлын байраа хамтдаа босгож хэвийн үйл ажиллагаанддаа орно” гэж мэдэгджээ.
Мөн түрээслэгч нарын зүгээс хэвлэл мэдээллийнхэнийг буруу ташаа мэдээлэл өгсөнд шүүмжлэлтэй хандсан юм. Хамгийн эхэнд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл үүрийн 06:00 цагт гарсан галыг шөнийн 04:00 цагт гарсан хэмээн худал мэдээлэл цацаж олон түмнийг төөрөгдүүлсэн аж. Үүнийг 21-22 шилжих шөнө тэнд хонож байсан гэрчүүд болон үүрийн 05:00 цагт ирэн ажилдаа орсон байсан гуанзангийн бэлтгэгч охидууд галыг яг 6 цагт гарсан гэдгийг баталж байгаа юм. Мөн гал гардаг тэр шөнө ҮЭ-ийн тэргүүн Н.Бадамханд гадаах машинууддаа бүртгэлхийн жижүүрлэн хонож байсан бөгөөд галыг 06 цагт гарсныг баталж байлаа. Гэтэл дээд эрх мэдэлтэнгүүд нь нүдээрээ хараагүй байж ард түмэнд буруу ойлголт өгсөнд түрээслэгч нар дургүйцлээ илэрхийллээ.
Мөн Нарантуул захад дандаа гал гардаг гэж Eagle телевизээр цацсан нь худал бөгөөд хоёр гуравхан удаа галч гарч байсныг байнга, дандаа гэж иргэдэд буруу ойлголт өгсөн аж. Гэтэл Нарантуул захын лангуу нэг бүрт гал унтраах хэрэгсэл байдаг бөгөөд түрээслэгч нарын 90% нь гал түймрийг дээрээ гарсан гэдэгт итгэлтэй байлаа. Ингэж бодох болсон үндэслэл нь хүнсний лангууны хэсгээс галд өртөөгүй шилтэй огурцы, шуудай будаа, хоол амтлагч болон хүнсний бүтээгдхүүнүүд гарч ирсэн явдал юм. Хэдийгээр бүх зүйлээ алдаж хүнд байдалд орсон ч Нарантуул захын түрээслэгч нарын хувьд маш тайван замаар зохион байгуулалттай асуудалд хандаж байлаа.
Харин олдсон цогцос хүүхдийнх болох нь тогтоогдсон гэдгийг Нарантуул Трединг ХХК-ийн Хүний нөөцийн менежер П.Отгонбаяр хэллээ. Энэ асуудлын талаар шинжээч нар өнөөдөр бүрэн тодруулна гэдгийг мэдээллээ.
Нийт 21 аймаг болоод Монгол улсын худалдааны томоохон төвлөрөл болсон Нарантуул захын асуудлын талаар Нарантуулын түрээслэгч нарын холбооны дарга, УИХ гишүүн Г.Уянга Нийслэл, болон Хотын захиргаанд танилцуулаад, Хотын захиргааны зүгээс ямар байр суурьтай байгаа талаар сонсоод эргээд холбоо барихаар тохирсон юм.
Тэрээр хурлын дараа бодит байдалтай танилцаж асуудлыг хурдан шийдвэрлэхийг эрмэлзэж буйгаа мэдэгдсэн юм.
О.Рана
Ugluu.mn