А.Тлейхан:Хоёр тарифтай тоолуур тавиулж, шөнийн цагаар цахилгааны хөнгөлөлт 100 хувь эдлэх боломжтой

Эрчим хүчний зохицуулах хорооноос  нийслэлийн гэр хорооллын айлуудын шөнийн тарифыг оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртлэх  тэглэсэнтэй холбогдуулан дөнгөж сая мэдээлэл  хийлээ.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан: Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын санаачилгаар Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглэх асуудлыг Засгийн газар хэлэлцээд мөн Эрчим хүчний зохицуулах хороо 2016 оны арванхоёрдугаар сарын 28- ны өдөр хуралдаж, нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн шөнийн тарифыг тэглэх тогтоол гаргасан.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээтэй гэрээ хийж цахилгаан авч буй гэр хорооллын 146 000 мянга гаруй хэрэглэгч байна. Эдгээр хэрэглэгчдийн  110 мянга орчим нь хоёр тарифтай тоолуур ашиглаж байгаа бөгөөд эдгээр өрхүүд шөнийн цагаар үнэгүй цахилгаан ашиглах хөнгөлөлт эдлэх боломжтой.  Үлдэж буй өрх айлууд  хоёр тарифтай тоолуур тавиулж байж шөнийн цагаар үнэгүй цахилгаан хэрэглэх хөнгөлөлт эдлэх боломжтой болж байгаа юм.

 Хэрэглээний хувьд 3 фазын цахилгаан хэрэглэдэг айлууд 1500 квт, 220 воль цахилгаан хэрэглэдэг айлуудад 700 квт чадлын дээд хязгаар тогтоож байгаа юм.

Ингэснээр утааны   хэмжээ багасаж  гэр хороололд амьдарч буй хүмүүсийн зардалд нь нэмэр болно гэж үзэж байгаа юм.

Энэ бол гэр хорооллын айлд өрхүүдэд зориулагдаж буй  хөнгөлөлт  цахилгааны үнэ тэглэж байна гээд ямар нэгэн үйлдвэрлэл үйлчилгээ явуулж болохгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй гэж тэрээр хэллээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …