ЦЕГ-ыг Ц.Элбэгдоржийн хараанаас салгасан эрх баригчид С.Зоригийн захиалагчийг олохоор болов

Өнгөрөгч оны сүүлээр 18 жил дарагдсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал болж, 16-22 настай байхдаа 36 настай С.Зоригийг хөнөөсөн гэх залуучуудад ялын дээд хэмжээ буюу 24-25 жилийн хорих ял оноосон. Энэ хэргийг экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг шүүсэн М.Алдар хэмээх Ерөнхийлөгчийн талын шүүгч шүүн явуулсан бөгөөд улстөрчид, олон нийт болон С.Зоригийн ар гэрийнхний зүгээс шүүх хурлыг “захиалгат жүжиг” байж болох талтайг дурдсан.

Саяхныг хүртэл Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газар гээд шүүх засаглалын бүх эрх мэдэл Ерөнхийлөгч хэмээх ганц хүний мэдэлд төвлөрч байсан бөгөөд Ерөнхийлөгч болон “МСS” группийн мэдлийн хүн гэгддэг ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлж өөрийн хүнийг тавьсан МАН-ынхан С.Зоригийн хэргийн захиалагчийг илрүүлэх ажлын хэсэг байгууллаа.

Учир нь, С.Зоригийн хэргийн шүүх хурал болж, “гэм буруутай этгээдүүд”-ийн гэм бурууг тогтоож ялын дээд хэмжээ өгсөн гэх боловч, анхнаасаа захиалгатай байсан С.Зоригийн хэргийн захиалагчийг илрүүлээгүй юм. Шүүх бүрэлдэхүүн С.Зоригийн хэрэг захиалгат аллага гэдгийг мэдэгдсэн ч захиалагчийг нь олон нийтэд мэдээлээгүй юм. Энэ нь С.Зоригийн хэргийн шүүх хурал өөрөө үнэн бодит болж өнгөрсөн эсэхэд ихээхэн эргэлзээ төрүүлж байгаа юм. Тэгвэл УИХ-аас шүүх бүрэлдэхүүний тогтоосноор С.Зоригийн амь насанд халдахыг захиалсан, зохион байгуулсан гэх хэргийг шалгах хамтарсан ажлын хэсгийг байгуулжээ.

Уг ажлын хэсэгт Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар багтсан байна. Мөн ажлын хэсгийн энэ ажилд Улсын ерөнхий прокурорын газраас хяналт тавих юм байна. Ямартай ч, ажлын хэсэгт хараат бус ЦЕГ хэмээх байгууллага байгаа нь С.Зоригийн хэргийн захиалагчийг олж тогтооно гэдэг итгэл төрүүлж байна.

Төгс

Санал болгох мэдээ

“Хайрын домог” уран сайхны кино 5-р сарын 10-нд нээлтээ хийнэ

UВS телевизийн уран бүтээлчид “Содура”, “Говийн домог”, “Нарны садан” зэрэг 10 гаруй киног бүтээж үзэгчдээс …