Төрд “эрхлэгч” Ц.Гарамжав хятадуудаас мөнгө авсан гэв үү

Азийн 50 шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйн нэг гэгддэг “Монполимент” группийн эзэн, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Хөгжлийн банкнаас авсан 111 тэрбум төгрөгийн зээлээ хугацаанд нь төлөхгүй “луу унжиж” ихээхэн хэл аманд өртөж байгаа билээ.

Түүний хувьд ашигт малтмал, уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монполимент” группээрээ дамжуулан олон зуун ажлын байр бий болгож, Монгол Улсад нэмэртэй үйл ажиллагаа явуулж байгаа гэх боловч энэ бүхний ард Хятадууд байж магадгүй гэх хардлага бий. Учир нь түүнийг Хятадуудаас мөнгө авсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгдөг.

Хамгийн гол нь, уул уурхай, ашигт малтмал, барилгын материалын үйлдвэрлэл, тухайлбал цемент үйлдвэрлэгч хатагтай маань дандаа ашиг сонирхлын зөрчил үүсч болохоор албан тушаалуудад очдог нь гайхалтай. Өмнө нь Эрдэс баялаг, Эрчим хүчний дэд сайдын албан тушаалд томилогдож байсан мань хатагтай одоо УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж буй.

Ашиг сонирхлын зөрчил илт үүсэх энэ албан тушаалд хэн түүнийг томилоод байна вэ. Эсвэл мөнгө бүхнийг шийдээд байна уу. Өнөөдөр Монгол Улсад мөнгөтэй л бол ямар ч муу түүх, муу үйлдэлтэй ээжийн охин, аавын хүү нэр алдарт хүрч, Төрийн өндөр албан тушаалуудад очиж байна. Дээрээс нь албан тушаал, ашиг сонирхлоор Төрөөс авсан зээлээ хугацаанд нь төлөхгүй “эрхэлж” суугаа Ц.Гарамжав хатагтайг юу гэж ойлгох вэ.

Жаргал

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …