Чуй Сүн Шилийн охин Дани Улсад нэг сар хоригдохоор болжээ

    

Өмнөд Солонгосын бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн охин Чонг Ю Ра өнгөрөгч даваа гаригт Дани Улсад саатуулагдсан билээ.

    Түүнийг Дани Улсын Цагаачлалын албанаас тус улсад амьдрах визний хугацааг хэтрүүлсэн хэмээн хуулийн дагуу 4-н долоо хоног түр саатуулахаар болоод байгаа аж.

    Харин түүний ээж, бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн хэргийг шалгаж байгаа Өмнөд Солонгосын мөрдөн байцаах тусгай алба түүнийг эх оронд нь авчрах хүсэлтэй байгаагаа Дани Улсад албан ёсоор тавиад байгаа аж.

    Хэрвээ Дани Улсын Цагдаагийн газраас уг хүсэлтийг хүлээн авбал бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн охин Чонг Ю Раг 28 хоног хорьсны эцэст буюу энэ сарын сүүлээр эх орон луу нь албадан хүргэх юм.

    Чуй Сүн Шилийн хэргийг шалгаж байгаа Өмнөд Солонгосын мөрдөн байцаах тусгай албанаас Чонг Ю Раг эх орондоо ирж мэдүүлэг өгөхийг шаардсан боловч тэрбээр санаатайгаар зайлсхийсэн юм. Чонг Ю Раг Өмнөд Солонгосын тусгай алба өнөөдрийн байдлаар их хэмжээний мөнгө завшиж Герман Улсад байгуулсан хувийн компанийн дансанд шилжүүлсэн, “Самсунг” компаниас хууль бусаар 2 сая 800-н мянган евро-гийн авилга авсан, Солонгосын “Ихуа” их сургуульд хууль бусаар элсэн орсон зэрэг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …