Монгол төгрөг 2016 оны хамгийн муу 10 валютын нэгээр тодорчээ

Хамгийн сайн валютаар ОХУ-ын рубль шалгарчээ

Блүүмбергийн шинжээчид 2016 оны хамгийн сайн ба хамгийн муу үзүүлэлттэй валютуудыг тодруулсан байна.

Хамгийн муу валютаар Египетийн паунд тодорсон бол хамгийн сайн валютаар ОХУ-ын рубль шалгарчээ. Египет улсад үүссэн эдийн засаг, нийгмийн тогтворгүй байдал үндэсний валютад нь нөлөөлсөн бол газрын тосны үнийн сэргэлт Оросын рублийн чансааг сайжруулсан байна.

Хамгийн муу үзүүлэлттэй 10 валютын наймдугаар байранд Монгол төгрөг жагсчээ. Египет, Монголын валюттай цуг Суринам, Венесуэл, Нигери, Мозамбик, Сиерра Леон, Конго, Ангол, Гвинейн үндэсний мөнгөн тэмдэгтүүд сүүлийн 10 байрыг эзэлсэн байна.

Санал болгох мэдээ

Скүүтерийг хуульчиллаа, харин хэрэгжилтийг хэн хариуцах вэ?

2026 оны долоодугаар сарын 1-нээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт хүчин …