Монгол Улсыг Консулын газраа хаахгүй байхыг Японы талаас хүслээ

Монгол Улсын Засгийн газраас Бразил, Индонез, Японы Осака, БНХАУ-н Хайлаар зэрэг газруудад ажиллаж буй ЭСЯ, Дипломат төлөөлөгчийн газрыг хаах саналыг гаргаад байгаа билээ.

Тэгвэл Япон Осака дахь Ерөнхий консулын газрын хаахгүй байх хүсэлтийг Япон Улсын зүгээс манай Гадаад харилцааны яаманд ирүүлжээ.

Японы зүгээс ирүүлсэн хүсэлтэд, энэ жил Япон, Монголын хооронд дипломат харилцаа тотоосны 45 жилийн ой тохиож буй. Ийм түүхэн ойн жилийг хоёр улс  хамтран тэмдэглэж, харилцаагаа улам бататган хөгжүүлэх он болгох ёстой атал Осака дахь Ерөнхий консулын газраа хаах гэж байгаа нь зөв үйлдэл биш юм. Тиймээс энэ байдлыг харгалзан үзэж, Консулын газрыг хаахгүй байхыг хүсье гэсэн байна.

Нинж

Санал болгох мэдээ

Эвдэрсэн савлуур, зэвэрсэн гулсуур: Хүүхдүүд эрсдэл дунд тоглож байна

Хүүхдийн инээд хөөрөөр дүүрэн байх учиртай тоглоомын талбай зарим газарт аюулгүй байдлын шаардлага хангахгүй, осол …