Дональд Трамп Жек Матай уулзжээ

АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй тэрбумтан Дональд Трамп Хятадын тэрбумтан, “Алибаба” группийн үүсгэн байгуулагч Жек Матай уулзаж ярилцжээ. Тэд өчигдөр буюу энэ сарын 9-нд АНУ-д уулзсан бөгөөд уулзалтын дараа Д.Трамп “Гайхалтай уулзалт боллоо. Жек Ма бол гайхалтай бизнес эрхлэгч. Тэр бол дэлхийн хамгийн шилдэг бизнесмэнүүдийн нэг. Тэр энэ улсад хайртай. Тэр Хятадад хайртай” хэмээн хэлжээ.

Тэгвэл Жек Магийн ярьснаар тэрбээр АНУ-ын шинэ Ерөнхийлөгчтэй хоёр орны худалдаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, АНУ-д Хятадын томоохон үйлдвэр байгуулахаар тохиролцсоноо хэлсэн юм.

 

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …