Н.Алтанхуяг: “Монголын баялагт монгол хүн эзэн байх”-ын төлөө ажиллана

Ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгаа АН-ын  олон зуун гишүүдийн дунд ид өрнөж байна.

Нэр дэвшигчид  Багцалсан сум мэт хамтдаа явж гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж байгаа. АН-ын олон арван гишүүд хэн нь хэн вэ гэдгээ илэрхийлж байгаа ч тэднээс Н.Алтанхуяг тулхтай үг, туршлагатай улс төрчөөрөө ялгарна.

Норовын Алтанхуяг – Монголын улс төрд олон жил “чанагдсан” туршлагатай улс төр, уужуу тайвуу  гүндүүгүй монгол эрийн жишээ болсон нэгэн. Тэрбээр АН-ын даргад гурван шалтгааны улмаас оролцож байгаа илэрхийлсэн.

Нэгдүгээрт: Хагас бүтэн сайнгүй ажиллаж байсан “Шинэчлэлийн Засгийн Газрыг”-ыг нам дамнасан бүлэглэл огцруулж МАНАН-гийн засгийн газар хийж эхэлсэн бүх ажлыг нь зогсоосон. Ийм учраас олон мянган намын гишүүд намын даргад өрсөлдөхийг санал болгож утсаар ярьсан, гар утсаараа богино зурвас бичиж дэвшихийг шаардсан. Хоёрдугаарт: Ардчилал улам хэврэг болж дарангуйлагч нийгэм тогтож байгаа учраас. Гуравдугаарт: Нам дамнасан луйварчид хуйвалдан шударга ёсыг устган Монгол улсын баялгыг цөлмөх гэж байгаа учраас энэ сонгуульд оролцож байгаагаа хэлсэн.

Шинэ оны эхний 7 хоногт монголын телевизүүд 2016 оны онцлох үйл явдлуудыг нэрлэсэн дунд  АН засаг барьж байхдаа Сонгуулийн хуулийг өөрчилсөн, Эрдэнэтийн 49 хувийг Монголд авсан, АН-ын ҮЗХ  хэд хэдэн удаа болсон тухай дурьдагсан. Тэгвэл Н.Алтанхуяг Сонгуулийн хуулийг өөрчлөхийн эсрэг, ҮЗХ-ны хурлыг хуралдуулахын төлөө  дуу хоолойгоо өргөж, зүтгэж байсан нэгэн.

Н.Алтанхуяг өнгөн дээрээ АН-ын даргын төлөө өрсөлдөж байгаа ч үнэн хэрэгтээ  МАНАН-ын бүлэглэлийн эсрэг, Шүүх прокурорын байгууллын шударга бус  үйл хэргийн эсрэг, МАН-ын буруу бодлогын эсрэг “тэмцэж” байгаагийн зэрэгцээ  АН доторхи шударга бус “журмы нөхдүүтэйгээ” ч өрсөлдөж байгаа юм.  Товчхондоо эдгээр “тулааны фронт”-ууд түүнийг АН-ын дарга болгох сонирхолгүй байгаа нь ойлгомжтой.

Гэвч Н.Алтанхуяг ард түмэндээ, АН-ын гишүүд дэмжигчиддээ итгэж сонгуульд оролцож байгаагаа зарласан.  Энэ бүхний дараа  Н.Алтанхуягыг дэмжигчдийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа гэнэ. 15 хоногийн дараа АН-ын даргаар Н.Алтанхуяг сонгогдвол “Монголын баялагт монгол хүн эзэн байх”-ын төлөө  АН-ын бодлогыг чиглүүлж тэр ажиллах нь бололтой.

Ц.Мөнх

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …