Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн барилдаанд улсын начин Э.Даш түрүүллээ

Манай Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн үндэсний бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.

Үндсэн хуулийн ойд зориулсан энэхүү барилдааныг анх 1992 онд зохион байгуулж, улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж, дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэж байжээ. Харин өнгөрсөн жилийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь түрүүлж, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэсэн билээ.

Тэгвэл өчигдөр болсон тус барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, улсын начин Э.Даш түрүүллээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Эрдэнэтийн 24500 иргэдийн хувьцаа орсон “Зэс эрдэнийн хувь” компанийг ЛУЙВАРДСАН түүх №1…

ХУУЛЬ ШҮҮХИЙНХЭН ХУУДУУТАЙ ГЭВ Хууль шүүхийн байгууллага хуудуутай ажиллаж байгаа тухай, илчлэгдсэн хэргүүдийг шалгахгүй, яллахгүй …