ӨвөрМонголд нүүрсний үнэ өсөж эхэллээ

ӨвөрМонголын Нүүрсийн салбар 4 жил дараалан үнэ нь буурсаны эцэст буцаад өсөх хандлагатай болж, 2016 оны байдлаар дулааны нүүрсний үнэ нь тонн тутамдаа 148.95 юаньд хүрч, 2015 оны мөн үеийнхээс 14.22 хувиар нэмэгдсэн гэж сэтгүүлч ӨМӨЗО-ны Хөгжил өөрчлөлтийн хорооноос мэдээллээ.

Эх сурвалжаас үзвэл, ноднин жилийн 1-4 сарын хооронд, хэрэглээ багатай, хаврын баяр тохиосны улмаас ӨМ-ын нүүрсний үнэ үндсэндээ буурах үзүүлэлттэй байсан юм. Дараа нь хэт үйлдвэрлэлийг хорогдуулах зэрэг бодлого барьснаар улс даяар нүүрсний үйлдвэрлэл хорогдож, бэлэн нүүрс багасаж, хэрэглээ ихэссэнээр нүүрсний үнэ хурдтай өсөж эхэлсэн байна.

Хятадын эдийн засаг “тогтвортой өсөлт”-өө хадгалж байгаа болохоор нүүрсний хэрэглээ богино хугацаанд тогтвортой байх болно. 2017 оны нүүрсний зах зээл ерөнхийдөө эрэлт нийлүүлэлт тэнцвэртэй байж, үнэ нь ч боломжийн түвшинд байх болно хэмээн шинжээчид үзэж байна.

mongol.cri.cn

Санал болгох мэдээ

Өвлийн олимп: Америкийн тэшүүрчин олимпын дээд амжилтыг шинэчиллээ

Америкийн тэшүүрчин Жордан Штольц эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайн уралдаанд түрүүлж, өвлийн Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. …