Гурав хоногийн хугацаанд архи согтууруулах ундаа худалдаалахыг хориглолоо

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5  иргэн хордож нас барсантай холбогдуулан Нийслэлийн Онцгой Комиссын Ажлын хэсэг байгуулагдсан билээ.

Тус ажлын хэсгийнхэн дөнгөж сая нийслэлийн нутаг дэвсгэрт өнөөдрөөс  эхэлж нэгдүгээр сарын 20-ны өдрийг дуустал буюу гурав хоногийн хугацаатайгаар архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглолоо.

Нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан:Нийслэлийн Засаг даргын зөвлөл өргөтгөсөн зөвлөл хуралдаж шийдвэр гаргасан. Олон тооны иргэд хордсон байдалтайгаар амь нас нь эрсэдсэн учраас шүүх шинжилгээний эцсийн дүн гарах хүртэл Улаанбаатар хотын иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах үүднээс өнөөдрийн 18:00 цагаас нэгдүгээр сарын 20-ны өдрийг дуустал архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг зогсоосныг мэдэгдэж байна гэв.

Хориг тавигдсан гурав хоногийн хугацаанд хууль, хяналтын байгууллагын албан хаагчид шалгалт хийж, ажиллахаар болсон байна.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …