Трамп өрөөгөө алтан шаргал өнгөөр өөрчилж эхэллээ

 

       Доналд Трампын ажлын эхний өдөр цагаан ордонд нэвтэрсэн сэтгүүлчид түүний өрөө өөрчлөгдөж эхэлснийг анзаарчээ. Тухайлбал Обамагийн үед улаан хүрэн өнгийн хөшигтэй байсан Зууван танхим алтан шаргал өнгөтэй болжээ. Мөн тус танхимын хивсийг Жорж Бушийн үеийн хивсээр сольж, Британийн ерөнхий сайд асан Уинстон Черчиллийн хөшөөг эргүүлэн залсан байна. Обама тус хөшөөг өөр өрөөнд шилжүүлснийг Их Британид айлчлах үеэр нь сөхөж, маргаан дэгдээж байжээ.

       Өнгөрсөн арван нэгдүгээр сард Трампыг сонгуульд ялсны дараа гэрт нь зочилж уулзсан Британий UKIP намын тэргүүн асан Найжел Фараж зууван танхимд Черчиллийн баримлыг эргүүлэн байрлуулах тухай Трамптай ярилцсанаа твиттер хуудсандаа бичиж байжээ.

Эх сурвалж: IKON.MN

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …