БНХАУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ өнгөрөгч 2016 оны IV улиралд жилийн дүнгээр 6.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарч, шинжээчдийн таамгийг давсан байна. Эдийн засагчид БНХАУ-ын ДНБ-ийг 6.7 хувиар өснө гэж таамаглаж байсан аж.
Хэдийгээр тус улсын эдийн засаг ийнхүү шинжээчдийн таамгийг давж өссөн ч зургаа дахь жилдээ дараалан эдийн засгийн өсөлт удааширсан явдал болсон байна. Үүнээс гадна 6.8 хувийн өсөлт нь сүүлийн 26 жилийн ДНБ-ий хамгийн бага өсөлт болсон байна. Цаашид БНХАУ-ын Засгийн газар дэд бүтцийн салбарын зарцуулалтыг нэмэгдүүлэх зорилттой байгаа аж.
Энэ нь эдийн засгийн өсөлт тогтвортой байх хөшүүрэг болно гэж үзэж байгаагаа “Westpac” байгууллагын шинжээчид онцолж байна. Үүнээс гадна БНХАУ-ын жижиглэн худалдааны үзүүлэлт 12 дугаар сард жилийн өмнөөс 10.9 хувь нэмэгдсэн байна. Харин аж үйлдвэрийн гарц өнгөрсөн оны 11 дүгээр сард 6.2 хувиар өсч байсан бол зургаан хувь болж буураад байгаа юм байна.