Хабаровск хязгаарт Амар мөрний усны түвшин өнгөрсөн хоногуудад 4 см буурч, 735 см хүрээд байна. Сүүлийн үеийн мэдээгээр Алс –Дорнодод болж буй үерийн улмаас үерт 6,6 мянган байшин живж 20 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
ОБЯ-ны урьдчилсан мэдээнд ойрын өдрүүдэд Хабаровскийн хязгаарт Амар мөрний ус дээд түвшиндээ хүрэх аж. Мөн Еврейн автономит мужийн үерийн ус долоо хоногийн сүүлээр оргилдоо хүрнэ. Гэсэн урьдчилсан мэдээ гарчээ.
Гамшигийн хэмжээнд хүрсэн дүүрэгт хүмүүнлэгийн тусламжийг байнга үзүүлж байгаа аж. Мөн живж үхсэн ан амьтан, гэрийн тэжээвэр амьтадын сэг зэм усанд ялзарч үерийн ус ихээр бохирдож байгаа гэнэ.
ОБЯ-ны Ил-62 онгоц Хабаровскийн хязгаарт сургуулийн сурагчдад зориулан компьютерын анги болон сурах бичгүүдийг хүргэж өгсөн байна. Өнөөдөр мөн хоёр онгоц хүмүүнлэгийн тусламж үзүүлэх багийн хамт нисжээ.
Энэ тухай Оросын ОБЯ өнөөдөр мэдээлэв
Ugluu.mn