Дональд Трамп Номхон далай дамнасан түншлэлээс гарах зарлигт гарын үсэг зурлаа

Америкийн нэгдсэн улсын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп хоёр дахь зарлигт гарын үсэг зурлаа.

Тэрээр өнгөрсөн Бямба гаригт ерөнхийлөгчийн ажлаа авсаны дараа Obamacare хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэс болсон “Хүртээмжтэй эрүүл мэндийн даатгал”-ын тухай хуулийн дагуу төрийн байгууллагуудад тавигдаж буй шаардлагуудыг зөөлрүүлэх тухай зарлигт гарын үсэг  зурсан бол харин энэ удаа  АНУ Номхон далай дамнасан түншлэлээс гарах тухай зарлигт гарын үсэг зурлаа.

Доналд Трамп сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол улс орноо Номхон далай дамнасан түншлэлээс  гаргах  болон  гэж  ард түмэндээ амлаж  байсан юм.  Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр ард түмэндээ амлаж байсан амлалтандаа  энэхүү хүрчээ.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Хятадын хойд нутагт газрын ховор металлын ордуудыг шинээр илрүүлжээ

Хятадын зүүн хойд нутагт газрын ховор элементүүдийн шинэ ордуудыг нээн илрүүлсэн тухай тус улсын эрдэмтэд …