Ч.Сайханбилэгийг АТГ-аас дуудсан ч Ц.Элбэгдоржийг буутал “толгойг нь илсээр” байх бололтой

Ерөнхий  сайд асан Ч.Сайханбилэгийг АТГ-аас дуудаж тайлбар авсан гэнэ. Өмнөх Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийг эрх баригчид “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар байнгын хорооны хуралдаан дээр дуудаж мэдээлэл авсан хэдий ч тэрбээр хууль бус үйлдлээ өмөөрсөөр байсан юм. Мөн “С1” телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд уруу асуудлаа чихэж, ер нь бол нэлээн бухимдалтай яваа гэдгийг ойр тойрныхон нь хэлж буй. Учир нь, түүний АН-ын дарга болж санаснаа гүйцэлдүүлэх хүсэл нь биелээгүйгээс ийнхүү З.Энхболдыг буруутгаж яваа гэх. Нөгөө талаас өөрийнх нь бусармаг үйл ажиллагааны талаар намын дарга нь ярьж, цаашлаад Ерөнхий сайд байх хугацаандаа хийсэн хууль бус үйлдлүүд нь илчлэгдсэнд туйлын стресстэй байгаа аж.

АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг унаж, түүний оронд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болох үеэс л түүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон “МCS” группийн “утсан хүүхэлдэй”-гээр ажиллаж, Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтээр оролдоно гэх мэдээллийг учир мэдэх хүмүүс өгч байсан юм. Тэр дагуу Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр Ч.Сайханбилэгийг гараар орж, өдгөө Монгол Улсад, Монголын ард түмэнд ашиггүй гэрээ байгуулсан нь тогтоогдоод буй. Харин Тавантолгойг “MCS” болон түүний Хятадын холбоотон “Шинхуа”-д өгөхийн даваан дээр З.Энхболд алх цохин зогсоож байв. Ямартай ч, Ч.Сайханбилэг уул уурхайн эдгээр томоохон үйлдвэрүүдээс гадна Хөгжлийн банк, бонд, мөнгө хэвлэлт зэрэг нэлээд хэдэн ноцтой асуудалд нэр холбогдоод байгаа юм. Тиймээс түүнийг АТГ-аас нэлээд нууц байдалд дуудаж тайлбар авчээ. Гэхдээ үүнийг нэр төдий дуудалт, учир нь Ч.Сайханбилэгийн цаана нэгдүгээр хүн байгаа, Ц.Элбэгдоржийг буутал АТГ-аас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн толгойг илсээр байх нь ойлгомжтой гэх мэдээллийг эх сурвалж өгсөн юм.

Нинж

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …