Хятад улс цагаан сарын шинийн нэгний өдөр 50 сая жуулчин хүлээн авчээ

 Хятад улс сар шинийн баярын эхний өдөр  олон газарт аялал жуулчлал, баяр амралтын үйл ажиллагаа өргөн далайцтай зохион байгуулжээ.

 Хятадын Үндэсний аялал жуулчлалын товчооны статистикийн төвөөс гаргасан бүртгэлээр, 1-р сарын 27-нд бүх Хятадын хэмжээнд давхардсан тоогоор 50.5 сая жуулчин хүлээн авч, энэ нь өмнөх оныхоос 10.4 хувиар нэмэгдэж, аялал жуулчлалын орлого 5.9 тэрбум юань хүрсэн нь ноднингийн сар шинийн эхний өдрийнхөөс 13.3 хувиар нэмэгджээ.

Урт амралтын эхний өдөр Хятадын олонх бүс нутагт цаг агаар сайн, жуулчид аялахад тааламжтай байлаа. Бүх Хятадын нөлөө бүхий аялал жуулчлалын үзэмжит бүсийн жуулчдын хөл хөдөлгөөн оргил үедээ ороогүй бөгөөд аялал жуулчлалын зах зээлийн эмх журам сайн байна. Үндэсний аялал жуулчлалын товчооны ерөнхий албад аялал жуулчлалын аюулгүй байдлын осол аваарын тухай мэдүүлэг ирсэнгүй.

2017 оны сар шинийн баяраар хилийн чанадад жуулчлах жуулчид давхардсан тоогоор 6 саяаас давж, Хятад улсын сар шинийн баяр мөн олон улсын “Алтан долоон хоног” болно гэж аялал жуулчлалын компаниуд таамаглажээ.

 

Эх сурвалж:Хятадын Олон Улын радио

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …