“Киванис- монгол” клуб үйл ажиллагаагаа амжилттай эхэллээ

Киванис Клуб анх Америкийн Индианаполис хотноо 1915 онд байгуулагдсан ба өөрийн 101 жилийн түүхийн туршид Дэлхийн хүүхдийн сайн сайхны төлөө үйлчилж ирсэн байна. Төрийн бус, ашгийн бус энэ байгууллага нь одоо Дэлхийн 90 гаруй оронд өөрийн сайн дурын сайхан сэтгэлт гишүүдээрээ дамжуулан олон талт хүмүүнлэгийн үйл ажиллагааг явуулсаар байна.

Нийт 600 000 гаруй гишүүнтэй, 15 000 гаруй клуб Дэлхий 92 оронд ажиллаж байна. Нэгдсэн үндэсний байгууллагатай хамтран олон олон төсөл хэрэгжүүлдэг ба одоо Дэлхийн хөрснөөс Сахуу татранг бүрэн устгах төсөлд сая, сая доллар хандивлаад байна.


Киванисын клубийн эрхэм зорилго:

-Хүн төрөлхтөнд эд материалын агуулгатай бус оюун санааны ихээхэн өөрчлөлт гаргана.

-Жаргалтай сайхан амьдралын алтан дүрмийг хэвшүүлэхэд гар бие оролцоно.

-Хөгжингүй нийгэм, бизнесийн болон мэргэжлийн дээд ур чадварыг газар бүрд түгээнэ.

-Сайн сайханд тэмүүлэлтэй, оюуны өндөр чадавхтай, ажилч хичээнгүй нигүүлсэн хүний хөгжилд анхаарна.

-Киванисын клубийн үйл ажиллагаагаар дамжуулан ах дүүгийн сайхан сэтгэл дээр тулгуурласан хүмүүнлэг нийгэм цогцлуулахад хувь нэмрээ оруулна.

-Нийгэм тус бүрийн тулгамдсан асуудлыг хууль эрх зүйн хүрээнд, хүний сайн сайхны төлөө, шударга байдлаар зохицуулахад анхаарч хамтран ажиллахад анхаарч хамтран ажиллахад өөрийн үйл ажиллагаагаа бүрэн чиглүүлнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсролын үйлчилгээг хүртээмжтэй, чанартай олгож, тэднийг бие даасан амьдралд хөдөлмөр бэлтгэж, бодит чадвартай иргэн болгон төлөвшүүлэх, дүүргийн хэмжээний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуульд бүрэн хамруулж, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн боловсрол олгох, амьдрах ухаанд сургаж, ахлах ангийн сургалтаар бүрэн дунд боловсролыг мэргэжлийн чиг баримжаатай хослуулан олгохыг эрхэм зорилго болгон ажиллаж байгаа НийслэлийнБаянзүрхдүүргийн 55 дугаар тусгай сургууль дээр Монголд анх удаа ДЭЛХИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН САЙН ДУРЫН КИВАНИС клубийн салбар клуб албан ёсоор” Киванис- Монгол” клуб нэртэйгээ байгуулагдан амжилттай ажиллаж эхлээд байна.


Монголын анхны Киванчууд нь :

-Дэлхийн Киваны байгууллагын дүрэм, журмыг дагаж мөрдөнө.

-Покуосон хотын Киванчуудтай хамтран ажиллана.

-Өөрийн хүч хөдөлмөр, цаг, зав, мэдлэг чадвараа хүүхдийн сайн сайхны тусын тулд зарцуулна.

-Хамтаараа хөрөнгө босгох арга хэмжээ зохион байгуулна.

-Сургуулийн болон гадуур боловсролын шаардлагатай хүүхдүүдэд адил үйлчилнэ.

-Өөрийн киванис Клубээ сурталчлан, цаашид бие даасан байгууллага болгон хөгжүүлэх зорилгот өөрийн хувь нэмрээ оруулна.

-Хамтаараа өөрийн дуу хоолойгоо бүх нийтэд хүргэнэ.

” Киванис- Монгол” клуб нь дараах эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

-Хүүхэд бүрд хүрч хөгжүүлнэ.

-Нөхөрсөг, хүмүүнлэг хамт олныг бүрдүүлнэ.

-Хүүхдийн сайн сайхны төлөө хамтдаа ажиллана.

-Удирдах арга барилд сургана.

-Амьдрах арга барил, бизнес сэтгэлгээг суулгана

-Өөрийн орны болон дэлхий нийтийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах чиг хандлагад нөлөөлнө.

-Хүүхдийн гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа ажиллана.

-Монгол эх орондоо хүчирхэг, хүндтэй, хүмүүнлэг иргэн төрүүлэхэд үйл ажиллагаагаа зориулна.

” Киванис- Монгол”клуб гишүүдийнхээ санаачилгаар 55 дугаар тусгай сургуулийн 2г ангийн сурагч Б.Өнөболд нь нүдний хавдар өвчнөөр өвдсөний улмаас урт хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул 650 000 төгрөгний хандив босгож тусламж үзүүллээ. E mart худалдааны төв болон Coffee Lovers” facebook группийн гишүүдэд хандсанаар 1-5-р ангийн амьжиргааны төвшин доогуур амьдралтай өрхийн 30 сурагчид хичээлийн хэрэглэл, өдөр өнжүүлэх төв болон бага ангийн сургалтанд ашиглах хичээлийн хэрэглэгдэхүүнийг тус тус хандивлалаа.

ЗүүнАзийнбүсийн тусгай олимпын хорооны зохион байгуулсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сагсан бөмбөгийн тэмцээнд оролцсон 4-н сурагчийн зардал, Оросын Холбооны Улсын Буриад Улсад болох “Оны шилдэг хүүхэд” шалгаруулах конкурст оролцох 2 сурагчийн зардалд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Мөн Сургуулийнхаа дэргэд “Хүлэмж ” төслийг бичиж , хэрэгжүүлэн ажиллахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Цаашид ” Киванис- Монгол ”клубийн гишүүд дэмжигчид хүүхдийн эрүүл , аюулгүй амьдарч сурч, хөгжих таатай орчинг бүрдүүлэх, тэдэнд тодорхой дэмжлэг үзүүлэхэд үйл ажиллагааг чиглүүлж ажиллана.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …