BBС:Монголчууд “Сэрцгээ, утаа тортог үнэртэж байна” гэж агаарын бохирдлын эсрэг тэмцэж байна

2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр “Утааны эсрэг ээж, аавууд” нэгдэн Сүхбаатарын талбайд жагссан билээ. Тэгвэл “Утааны эсрэг ээж аавууд”-ын холбоо дахин нэгдэж “Боож Үхлээ” эсэргүүцлийн жагсаалыг энэ сарын 28-ны Бямба гарагт Сүхбаатарын талбайд 12:00-13:30 цагт зохион байгууллаа.

Тус жагсаалаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улаанбаатар хотын засаг даргад тодорхой шаардлагуудыг хүргүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөөгүй гэж үзэн, бухимдлаа илэрхийлж, хоёр дахь удаагаа тайван жагсаал зохион байгуулсан юм.

Жагсаалд оролцсон аав ээж Засгийн газрын ордны хашаанд хар өнгийн бөмбөлөг өлгөсөн бөгөөд энэ нь агаарын бохирдлоос болж жилд 500 гаруй хүүхэд эндэж байна гэдгийг харуулах зорилготой юм.

Манай улсад болсон энэхүү жагсаалыг BBC.comd  “Mongolians protest over air pollution: ‘Wake up and smell the smog'”– Монголчууд “Сэрцгээ, утаа тортог үнэртэж байна” гэж агаарын бохирдлын эсрэг тэмцэж байна гэсэн гарчигтай мэдээ нийтэлжээ.

BBC: Гадаа 20 хэмийн хүйтэнд жагсагчид  нүүрэндээ маск зүүж  хар бөмбөлөг барина жагсаж байна. Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэл нэг юм. НҮБ-ын хүүхдийн агентлаг ЮНИСЕФ мэдээгээр дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын нэг юм.  Монгол улс өвлийн улиралд хоёр дахь  удаагаа агаарын бохирдлыг эсэргүүцэн жагсаал хийлээ гэж мэдээлжээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …