Дани Улс дэлхийд анх удаа “Цахим сайд”-тай болохоор болжээ

918401_20170130110152_069_0001_99_201701

   Дани Улсын Засгийн газар дэлхийн улс орнуудын дундаас анх удаа “Цахим сайд”-тай болохоор болжээ.

   Энэ тухай тус улсын Гадаад явдлын яамны сайд Андерс Самуэлсон хэлсэн ба тэрбээр хэлсэн үгэндээ “Орчин үед интернэт ертөнцөд үйл ажиллагаа явуулдаг компаниуд улс орныхоо эдийн засагт дэмжлэг үзүүлж чадахуйц хэмжээний томоохон цахим салбарыг үүсгэсэн. Тухайлбал үүнд Google, Microsoft, Аpple зэрэг компаниудыг дурдаж болно. Эдгээр компаниудын жилийн орлого зарим нэгэн улс орны жилийн орлогоос илүү байгаа. Тиймээс бид энэхүү салбарыг чухал салбарын нэг хэмээн тооцож, уг салбарыг хариуцан ажиллах “Цахим сайд”-ын албан тушаалыг бий болгох болно” гэж хэлсэн байна.

    Сайд Андерс Самуэлсон “Цахим сайд”-ын албан тушаалд хэнийг томилж, ямар үүрэг гүйцэтгэхийг танилцуулаагүй аж.

    Дани Улсын Засгийн газар дэлхийд тэргүүлж байгаа IT /мэдээллийн технологийн/ компаниудтай хамтран ажиллах хүчин чармайлт тавьсаар ирсэн бөгөөд үүний үр дүнд Facebook болон Apple компаниуд тус улсад өөрийн компанийн дата төв /мэдээллийн сан/-ийг байгуулах болсон юм байна.

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …