ЭЕШ-ын бүртгэл эхэллээ

Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэл эхэлж байгаатай холбоотойгоор Боловсролын Үнэлгээний Төвөөс  өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхэлж 4-р сарын 14-ны орой 18:00 цагт дуусна. Хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй болно.

ЭЕШ-ын бүртгэлийн хураамж шалгалт бүрд 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөгийн үнэтэй. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна.

Онлайнаар бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Төрийн банк, Улаанбаатар банк, Хас банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар шилжүүлнэ. Хаан банкны дараах төлбөрийн хэлбэрийг ашиглан гүйлгээ хийж болно. Үүнд: мобайл банк, интернэт банк ашиглах шилжүүлэх, бэлнээр дансанд тушаах боломжтой.

Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээллийг эндээс үзнэ  үү

 

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …