“Хувь хүний санхүү” хичээлийг Их, дээд сургуулиудад нэвтрүүлэх боломжтой боллоо

“Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУЯ-ны хамтарсан тушаалаар батлан хэрэгжүүлж байна.
Залуу үед санхүүгийн мэдлэг олгох тэргүүлэх чиглэлийн хүрээнд “Хувь хүний санхүү” сэдэвт хичээлийг бүх Их, дээд сургуулийн хөтөлбөрт мэргэжил харгалзахгүй тусгуулах зорилгоор сурах бичиг, дасгал ажлын номыг МУИС-ийн Бизнесийн сургууль, СЭЗИС, ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш нар боловсруулав.
Уг хичээлийг нэвтрүүлэх хүсэлтэй Их, дээд сургуулиуд Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвд буюу 312939 утсаар холбогдоно уу.

Санал болгох мэдээ

Залуучууд дэлхийг “Аймшигтай газар” гэж хардагыг судалгаа тогтоов

Бидний ойлгохгүй маш олон зүйл дэлхий ертөнц, байгаль цаг уурт нөлөөлж нүдний өмнө л өөрчлөлт …