Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон өчигдөр тангараг өргөлөө.Тэрээр одоо 64 настай ба газрын тосны “ExxonMobil” компанийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байжээ. Рекс Тиллерсоныг тангараг өргөх ёслолд Ерөнхийлөгч Дональд Трамп, дэд Ерөнхийлөгч Майк Пенс нар оролцжээ. Рекс Тиллерсоныг Сенатын гишүүдийн 56 нь дэмжиж, 43 нь эсэргүүцсэн санал өгчээ.
Рекс Тиллерсон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ажил хэргийн холбоотой байжээ. Тэрээр ОХУ-ын төрийн өмчит компани болох Роснефть компанитай олон тэрбум долларын хэлэлцээрийг хийсэн байна. Рекс Тиллерсон 2013 онд Кремлийн найрамдлын одонгоор шагнуулжээ.
Г.Нараа