Боомлигдсон ардчилал

Ардчилал-689Ардчилалын гол ололт бол хараат бус, чөлөөт хэвлэл мэдээлэл байдаг. Гэвч харамсалтай нь Монголын ардчилал “боомлигдож” байна уу даа гэмээр болж байна. Хөрөнгө мөнгөтэй олигархиуд, төрөөс төрсөн тэрбумтанууд  хэвлэл мэдээллийг хэрэгслийг худалдан авах, түүнд өөрийн нөлөөллөө тогтох явдал улам бүр ихэслээ.  Тэдний  гэнэтхэн  хэвлэл мэдээлийн хэрэгсэлд “дуртай” болж байгаа энэ  үйлдэл нь хэвлэл мэдээллийн хэрэгслийг хөгжүүлэх гэхээсээ илүүтэй,  хууль бус үйлдлээ  халхавчлуулах, олон нийтэд мэдээлүүлэхгүй байх, зорилгыг  агуулж байна.

Ардчилсан Ерөнхийлөгч, хууль зүйн сайдын  хууль шүүхийн шинэчлэлийн бодлоготой холбоотойгоор  авлигачид хуучных  шиг ил тод байхаас эмээж, TV, хэвлэл мэдээллийн байгууллагуудаар нүүрээ  халхавчилж байна.  Улмаар хэвлэл мдээллийн байгууллагын  шинээр байгуулах, худалдан авах, “хаалтын” нэртэй өөрийгөө муулуулахгүй байх гэрээ байгуулах явдал газар авсаар байна.  Харамсалтай нь үүний цаана  шударга үнэний дуу хоолой болсон сэтгүүлчдийг мохоох, дарамтлах, айлган сүрдүүлэх, ингэснээр иргэдэд үнэн зөв мэдээлэл хүрэх явдлыг улам бүр хумисаар байна.

Засгийн газар нь “шоуны” хэлбэртэй болж, Ерөнхий сайд нь  “шоуг” дэглэн үзүүлж  байхад,  хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үнэн бодит байдлыг мэдээлэхийн оронд  бараг  бүгдээрээ шахам төр засаг сайн ажиллаж байна, улс орон хөгжиж байна гэх мэдээллээр  үзэгч,  уншигч олон нийтийн тархийг угаасаар, хэвлэл мэдээлллийн хэрэслүүд улам бүр үнэний төлөө биш, өөр зорилгын төлөө ажиллаад байх шиг.

Энэ бүхэн бидний 1990  онд хийж, бүх  нийтээрээ хүсэн хүлээсэн ардчилал биш байлтай. Ийнхүү ил тод байдал алдагдаж, чөлөөт хэвлэл хумигдаж, шударга сэтгүүлчдийн дуу хоолой боомлигдож байгааг Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болсон Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та анхааран үзэх цаг болжээ.

 Ц.Мөнх

Ugluu logo

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …