Луврийн музейд гарсан халдлагыг зогсоожээ


Францын нийслэл Парис хотод байрлах  Луврийн музейн харуулын дөрвөн цэрэгрүү  зэвсэглэсэн этгээд довтолсон хэрэг өчигдөр гарчээ.

Парисын цагдаагийнхан энэхүү хэргийг террорист халдлага гэж үзэж байгаа аж. Цагдаа нар Сэжигтэнг 29 настай Египетийн хүн байх магадлалтай гэж үзжээ.Сэжигтэн өнгөрсөн 1 дугаар сарын 26-ны өдөр жуулчны визээр Францад иржээ. Египетийн аюулгүй байдлын эх сурвалжууд ч тэд түүнийг тодорхойлсон хэлж байна, Reuters агентлаг мэдээлсэн байна.

Ажил үүргээ гүйцэтгэж байгаа цэрэгрүү  довтолсон этгээд  “Аллах акбар!” гэж орилоод довтолсон гэж цэргүүд хэлжээ.Луврийн музей руу  зэвсэглэсэн этгээдийг орох гэж оролдсон үед ажил үүргээ гүйцэтгэж байсан дөрвөн цэргүүдийн нэг нь бага зэргийн гэмтэл авчээ. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд цэргүүдэд баяр хүргээд тэднийг “терроризм гэдэг нь бараг эргэлзээгүй халдлагыг зогсоож чадсан” гэж магтжээ.

 

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …