Канадад Монгол залууг хөнөөсөн сэжигтнээр Осама Эффрат Мохамедийг баривчилжээ

Канад Улсын Алберта мужийн Калгари хотод өнгөрөгч нэгдүгээр сарын 23-нд 22 настай Монгол залуу Б.Итгэл  буудуулж нас барсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл энэ хэрэгтэй  холбогдуулан 18 настай Осама Эффрат Мохамед гэгчийг өнгөрсөн бямба гаригт баривчилсан байна. Толгойдоо буудуулсан хүнд шархтай монгол улсын иргэн Б.Итгэлийг “Pontiac G5” маркийн цагаан машинтай үл таних этгээдүүд “Шелдон Чюмир” эрүүл мэндийн төвийн өмнө орхиод зугтсан юм.
Тухайн үед хохирогч шархаа даалгүй нас барсан харамсалтай явдал болсон бөгөөд гэрчүүдээс авсан мэдээллийн дагуу сэжигтэн хоёр эрийг эрэн сурвалжилснаар  Осама Эффрат Мохамед гэгчийг ийнхүү цагдаагийнхан олж баривчлаад байгаа юм байна.

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …