2030 он гэхэд Хятадад шинээр 310 сая хотын иргэн нэмэгдэж, хотжилт 70 хувьд хүрнэ

35209_60378НҮБ-ын нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын хөгжлийн программын газрын дарга Хелен Кларк 27-ны өдөр “Бээжинд”Хятадын хүнамын өсөлт, хотжилтын 2030 он хүртлэх тайланг нийтэлсэн байна.

Тайланд тэмдэглэхдээ, сүүлийн жилүүдэд Хятадын хотжилтын үйл явц тасралтгүй гүнзгийрч, хотжилт хурдацтайгаар түргэслээ. 

Хятад улс хүн төрөлхтний түүхэнд ерөөс байгаагүй хурдтайгаар хотжилт хүн амын өсөлтыг бий болгож байна. Хятад улс 60 жилийг зарцуулж хотжилтын төвшнийг 10%-аас 50% болгосон. Харин Европ энэхүү өөрчлөлтийг хийхэд 150 жилийг зарцуулсан,  Латин Америк 210 жил зарцуулж байсан юм гэжээ.

2012 оны байдлаар Хятадын хүн амын 52.6% нь хотод байна гэсэн дүн гарчээ.  Энэ нь 1950 оныхоос 13%-аар өссөн үзүүлэлт аж.

Хятад улсыг хүн төрөлхтний хөгжлийн тайлан”-д төсөөлснөөр, 2030 он гэхэд Хятад улсад шинээр 310 сая хотын иргэн нэмэгдэж, хотжилтын төвшин 70 хувьд хүрч, хотод оршин суух хүн амын ерөнхий тоо 1 тэрбумыг давах болно гэжээ.

О.Рана

Ugluu.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …