Хятадын ГХЯ өчигдрийн хэвлэлийн бага хурал дээр Хятад улсын дарга Ши Жинь пиний төв Азийн 4 оронд хийх айлчлал, мөн 20-ын бүлгийн удирдагчдын 8 дахь уулзалт болон ШХАБ-ын тэргүүн нарын хэрэг эрхлэх зөвлөлийн 13-р хуралд оролцох тухай танилцуулжээ.
ГХЯ-ны хариуцлагатан хэлэхдээ, дарга Ши Жиньпин айлчлалын үеэр Хятадын шинэ засгийн газрын төв Азид авах дипломат бодлогыг тодорхойлох бөгөөд Хятад болон төв Азийн орнууд хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар шинэ санал санаачлага дэвшүүлэх болно гэв.
Хятад улсын дарга Ши Жиньпин 9-р сарын 3-наас төв Азийн дөрвөн оронд айлчилах ба энэ нь түүний төв Азид хийх анхны айлчлал юм.
Тэрээр ШХАБ-ын тэргүүн нарын хэрэг эрхлэх зөвлөлийн 13-р хуралын үеэр Тажикстаны ерөнхийлөгчтэй уулзаж, хоёр талын нефть, байгалийн хий, зам тээвэр, холбоо, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн зэрэг олон салбарт хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурах гэнэ.
Дараагаар нь Ши Жиньпин дарга ОХУ-ын ерөнхийлөгч Путины урилгаар Санкт-Петербургт ирэх сарын 5-6-ны өдрүүдэд болох 20-ын бүлгийн 8-р уулзалтад оролцох гэнэ.
Хятадын ГХЯ-ны сайд Ли Баодүн хэлэхдээ, Хятад улс цаашдаа Дэлхийн эдийн засгийн түшиглэх чанарт үндэслэн, эдийн засгийн хариуцлагатай бодлого хэрэгжүүлэхийг хүсэж байна гэжээ. Түүнчлэн Хятад Японы тэргүүн нарын уулзалт 20-ын бүлгийн дээд уулзалтын үеэр болох эсэх асуудлаар гадаадынхны анхаарал хандуулж байгаатай холбогдуулан Хятадын ГХЯ сайд Ли Баодүн “түүхийн асуудалд хандах Японы байр суурь болон Хятад Японы харилцаанд үндэслэн хоёр орны удирдагчдын уулзалт болох үндэс суурь алга” гэжээ.
Дяо Юй дао арлын асуудлын талаар “Япон түүх ба бодит байдалд үндэслэхгүй”. “Япон улс Дяо Юй дао арлын талаар бодит яриа хэлэлцээ хийхгүй мөртлөө байнга өдөөн хатгалгын чанартай үйл ажиллагаа явуулдаг. Иймэрхүү байдалд Японы хүсэж буй уулзалтыг бид яаж зохиох вэ? Удирдагчдын уулзалт гар барилцан, хамтдаа зургаа татуулах явдал биш, харин асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Хэрэв Япон асуудал шийдвэрлэх зорилготой уулзалт хийхийг хүсвэл хоосон үг хэлэлгүйгээр бодит алхам хийх хэрэгтэй байна” гэжээ.
Ugluu.mn