“Исламын улс” хэт даврагч бүлэглэлийн чухал суурин, Сирийн умарт нутгийн Алеппо мужийн Баб бүсэд байлдаж байгаа Туркийн цэргийн хүчин өнгөрөгч 9-ний өдөр Оросын байлдааны онгоцын алдаатай бөмбөгдөлтөд өртөж, 3 цэрэг амиа алдаж, 11 байлдагч шархадсан байна.
Үүнтэй холбогдуулан Туркийн Зэвсэгт хүчний жанжин штабын удирдах газраас мэдэгдэл гаргаж, Баб бүсэд байлдаж байгаа Туркийн цэргийн хүчин байрладаг байшин хоёрдугаар сарын 9-нд Оросын байлдааны онгоцны алдаатай бөмбөгдөлтөд өртөж, 3 хүн амь насаа алдаж, 11 хүн шархадсан гэж мэдэгдэв.
“Доган Габер Ажанси” агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган руу утастаж, андуурч бөмбөгдсөн хэрэгт уучлал эрээд амь насаа алдсан Туркийн офицер дайчдад гүнээ эмгэнэл илэрхийлжээ. Дайралт нь алдаатай золгүй хэрэг боллоо, Орос, Турк Улсууд хамтарсан шалгалтын хэсэг байгуулж энэ хэргийг шалгаж байна гэж Оросын тал мэдэгдсэн байна.
Үүнээс өмнө, Оросын агаарын цэрэг болон Туркийн агаарын цэрэг хамтдаа байлдааны төлөвлөгөө боловсруулж, Сирийн хил дэх террорист хүчин рүү хамтдаа агаараас дайралт явуулж, Сирийн засгийн газрын цэрэгт туслан тус улсын Алеппо мужийн зүүн хойд нутгийн хяналтын бүсийг 300 гаруй хавтгай дөрвөлжин км-ээр өргөтгөх зорилт тавин ажиллаж байгаа юм.