Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан хоёрын тэмцлийн “золиос” Л.Гансүхийг суллахгүй байх шийдвэр гарчээ

 

Ардчилсан нам доторхи Ерөнхийлөгчийн талынхан Ерөнхий сайд, намын дарга Н.Алтанхуягийг албан тушаалаас нь унагахдаа түүний  ахлах зөвлөх, Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Л.Гансүхийг “золиосолсон” билээ. Ерөнхийлөгчийн талынхан Н.Алтанхуягийг унагасны дараа өөрийн хүн болох Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар тавьж, гурван том хүслээсээ хоёрыг нь буюу “Оюутолгой”, “Эрдэнэт”-ийг ашиглаж чадсан. Харин “Тавантолгой”-г өөрсдийн бас нэг бизнесийн холбоотон “МСS”-д өгч чадаагүй.

Ерөнхийдөө “Шударга бусын хонгилын эзэн”, Н.Алтанхуяг хоёрын “дайн” одоо ч дуусаагүй, үргэлжилсээр буй. Тиймдээ ч, хохирлоо барагдуулж, хоригдох хугацаандаа ямар нэг зөрчил гаргаагүй магадлангаар суллагдах боломжтой Л.Гансүхийг ялгаварлан гадуурхаж суллахгүй байгаа аж.

Өнөөдөр Монгол Улсын шүүх эрх мэдлийн бүх эрх нэг хүний гарт төвлөрч байгаа бөгөөд дээрээс ирсэн захиалгаар Л.Гансүх хүн алж, хүүхэд хүчиндсэн хүнээс доогуур үзэгдэж байна.

Нөгөө талаас Л.Гансүх, Г.Дэнзэн нараар барьцаалж Н.Алтанхуягийг дарж авах цаашлаад Ерөнхийлөгч болчих вий гэж эмээснээс ийнхүү сунжруулж, хугацаа хожиж буй гэж үзэх хүмүүс ч бий.

Эцэст нь, УИХ дахь АН-ын гишүүд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн  асуудлаар Ерөнхий прокурорт хандаад байна.  Үүнээс өмнө УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ “Л.Гансүхийн өмгөөлөгчөөр дамжин АН-ын бүлэгт захидал ирсэн. Уг захидалд Л.Гансүхийн хоригдох хугацаа дууссан, өр төлбөрөө барагдуулсан, гурван удаа прокурорт хандсан ч хоёр удаа буцсан байгаа юм байна. Гэр бүлийн хүн нь хүн өвчтэй байгаа зэрэг олон шалтгааныг дурдсан байгаа. Гэтэл магадланд хамруулахгүй байгаа. Тиймээс бүлгийн гишүүд УИХ-ын гишүүнийхээ хувиар гарын үсэг зурж Улсын Ерөнхий Прокурорт хүсэлт хүргүүлэх шийдвэр гаргасан” гэсэн юм. Тэгвэл өнөөдөр АН-аас сонгогдсон 9 гишүүний 7 нь гарын үсгээ зурсан хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт илгээжээ.

Учир нь Л.Гансүхийг магадлангаар суллах эсэх шүүх хурал өнөөдөр Төв аймгийн сум дундын шүүхэд болсон ч түүнийг суллахгүй байх шийдвэр гарчээ. Тиймээс ийнхүү Ерөнхий прокурорт хандаад байгаа юм байна.

 

 

Нинж


Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …