БНСУ зоосон мөнгийг ирэх дөрөвдүгээр сараас эхлэн гүйлгээнээс бүрмөсөн хасахаар болжээ

Өмнөд Солонгосын Төв банк өнгөрсөн жил “Солонгос улс 2020 он гэхэд зоосон мөнгийг гүйлгээнээс хасахаар боллоо” хэмээн мэдээлж байсан билээ.

   Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн зоосон мөнгийг гүйлгээнээс хасах журам баримталж эхэлсэн бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн бүрмөсөн хасахаар болжээ.

   Өмнөд Солонгос улсад эдүгээ 10, 50, 100-тын зоосон мөнгийг гүйлгээнд хэрэглэж байгаа юм.

    Журмын дагуу дэлгүүр, хоолны газар болон үйлчилгээний газрууд задгай зоосон мөнгө хариулж өгөх шаардлага гарсан тохиолдолд хариулттай тэнцэх мөнгөн дүнг, тухайн хүний нийтийн тээврээр үйлчлүүлэх автобусны карт эсвэл банкны картанд нь цахим гүйлгээгээр нэмж өгч байгаа аж.

   Өмнөд Солонгос улсын хувьд дэлхийн 140 гаруй оронтой хийж байгаа гадаад харилцааны төлбөр тооцоонд задгай мөнгө хэрэглэх нь тийм ч тохиромжтой биш байгаа төдийгүй зоосон мөнгө үйлдвэрлэх зардал их байгаагаас үүдэн зоосон мөнгийг гүйлгээнээс хасахаар шийдвэрлэсэн байна.

    Зоосон мөнгийг гүйлгээнээс хассанаар тухайн улсын иргэдийн бэлэн мөнгөөр тооцоо хийх хэрэглээ багасах ба ингэснээрээ иргэд мөнгөө хаяж гээх, хулгайд алдах зэрэг эрсдлээс сэргийлдэг.

    Эдүгээ Англи, Швед, Дани зэрэг орнууд зоосон мөнгийг гүйлгээнээс бүрмөсөн хассан байгаа аж.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …