Ардчилсан намын VII Их хурал өчигдөр “Улаанбаатар Палас”-т болж, АН-ын даргын сонгуульд ялалт байгуулаад байсан С.Эрдэнийг намын даргаар батламжилжээ.
VII Их хурлын гол зорилго нь шинээр сонгогдсон намын даргыг батламжлах эсэх асуудлыг шийдэх байсан бөгөөд намын нийт гишүүд, дэмжигчдийн дийлэнхийн эсэргүүцлийг үл харгалзан С.Эрдэнийг намын даргаар батламжилж, тамгыг нь гардуулан өглөө. Тиймээс намын шинэ даргын нэрийг Улсын дээд шүүхэд бүртрүүлэхээр болов. Энэхүү үүргийг намын Ерөнхий нарийн бичгийн дарга гүйцэтгэх бөгөөд намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Эрдэнийн хүн гэгддэг Ц.Тувааныг томилов. Ингэснээр АН-ын даргын албан тушаалаас З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалаас Л.Эрхэмбаяр нар чөлөөлөгдөж байна. Түүнчлэн 2700 орчим төлөөлөгч оролцсон АН-ын VII Их хурлын үеэр намын VIII Их хурлыг хийх товыг тогтоосон бөгөөд тавдугаар сард болох энэхүү хурлаар Ц.Тувааныг Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд “жинхэлэх” эсэх асуудлыг шийдэж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах юм байна.
Төгс